Хэрхэн чадвар хүний нөөцийн менежер бэлтгэх вэ ?

Updated: Mar 23, 2021

Байгууллагын үндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөц юм. Учир нь хүн хөгжих тусам сэтгээд, сэтгэхийн хирээр бүтээгээд байдаг онцлогтой. Хүний нөөц нь бусад нөөцүүдийг бодвол шавхагдашгүй баялаг юм. Иймд менежерүүд хүн хүчний талаар зохистой бодлого боловсруулж баримтлах, зөв удирдах явдал чухал болдог. Хүний нөөцийн менежмент нь менежментийн чиг үүргүүдийн нэгэн адил байгууллагын ажилчдыг нэгтгэх, зохицуулах, тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулах, цомхотгож эмхлэх зэрэг ажлыг удирдаж зохион байгуулдаг. Хүний нөөцийн менежмент бол байгууллага доторхи ажиллах хүчийг бүрдүүлэх, хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг бүхий үйл ажиллагаа юм. Хүний нөөцийн менежмент ашгийн болон ашгийн бус байгууллагуудын аль алинд нь адилхан чухал байдаг.

Хүний нөөцийн менежментийн гол зорилго бол эрчимтэй, бүтээлч байдлыг өрнүүлэхийн тулд ажилтан, ажилчдынхаа авъяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд оршино. Менежер хүн хүний нөөцийн менежментийн талаар онолын тодорхой мэдлэг, практик туршлагыг хуримтлуулсан байх ёстой.

Ажилтны хувийн чадварын хөгжлийн төвшний шалгуур нь биеийн болон оюуны хүчний хөдөлмөрийн явц дахь ажилтны бүтээлч чадварын өгөөж юм. Энэ өгөөж нь хүн бүрт янз бүр байх ба хүний хөдөлмөрийн үйл ажиллагаагаар илрэн гардаг.




13 views0 comments