Харилцааны менежментийн тухай

Updated: May 31, 2021

Харилцааг дотоод болон гадаад оролцогч талуудаар мөн төсөл хоорондын мэдээлэл солилцох процесс арга замаар тодорхойлох боломжтой. Төслийн үйл явц, асуудал, эрсдэл, өөрчлөлтүүд зэрэгт шинэчлэл, сайжруулалт хийж бүхий л оролцогч талуудыг хадгалж авч үлдэхэд төслийн менежерийн хамгийн гол ажлуудын нэг нь “харилцаа” байдаг. Төслийн менежер гэдэг харилцагчийг хэлэх бөгөөд энэ төрлийн ажлын 90 хувь нь уулзалт хийх, тайлагнах, дүгнэх, асуудлыг шийдвэрлэх, хэлэлцээр хийх зэрэг багтана. Энэ явцад үр нөлөөтэй ярих, бичих, сонсох чадваруудыг шаарддаг ба төслийн менежерийн амжилт нь харилцааны ур чадвараас ихээр хамаарна. Төслийн менежер дараах ур чадваруудыг заавал эзэмшсэн байх ёстой.

  • Манлайлах

  • Багаар ажиллах

  • Идэвхжүүлэх сэдэлжүүлэх

  • Харилцааны ур чадвар

  • Нөлөөлөх чадвар

  • Шийдвэр гаргах






24 views0 comments