Бүтээлч сэтгэлгээ бол бүх зүйл

Хүмүүс бүтээлч сэтгэлгээ гэхээр яг юу гэж ойлгодог нь их сонирхолтой. Яагаад гэвэл юу гэж ойлгодоос хамаарч ямар хандлага, хэр их ач холбогдол өгөх нь хамаардаг байх. Миний хувьд хүүхэд бүрийн төрөхөөс заяагддаг тэрхүү сониуч бүтээлч занг багаас нь дэмжиж, хөгжүүлж байх нь аав ээж бидний хамгийн чухал хийх ёстой зүйлсийн нэг гэж боддог.

Тиймээс бүтээлч сэтгэлгээтэй холбоотой хүмүүсийн буруу ойлголтуудыг дор товч бичихийг бодлоо:

  1. Бүтээлч гэдэг үгийг шууд урлагын хүмүүстэй холбон боддог. Зөвхөн зураач, хөгжимчин, барималчин, яруу найрагчид гэх хүмүүс хамгийн бүтээлч хүмүүс гэж тооцдог хүмүүс их байх. Гэтэл сургуулийн багш ч хичээлээ заах арга барилдаа шинэлэг зүйлс нэвтрүүлдэг, гэртээ хүүхдээ харж байгаа ээж ч хүүхдүүддээ шинээр хоол зохиогоод хийж өгөх зүйлс ч мөн л бүтээлч байгаагын шинж.


10 views0 comments