Байгууллагын соёл шинэ ажилтанд хэрхэн нөлөөлдөг вэ ?

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын ажилчдын нийтлэг үнэт зүйлс болон туршлагын нэгдэл юм. Мөн хамт олныг нэгтэж нааж байгаа цавуутай зүйрлэж болох юм. Мөн БАЙГУУЛЛАГА- амьд организмын бүрэн бүтэн, утга учиртай ажиллуулж буй ДАРХЛАА юм. Зан сайтай айлд хүн бүр цуглана Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана гэдэг шиг Сайн соёл хамгийн шилдэгүүдийг урин дуудах хүч чадал юм. Зөв, хүчирхэг соёл ямар ч хүнийг төлөвшүүлэн, нэгтгэж чаддаг бол тархай бутархай, эмх замбараагүй байдал нь ямар ч чадвартай хүнийг уусган бэртэгчин нэгэн болгож чадна.

Байгууллагын соёл бол маш чухал зүйл юм. Учир нь байгууллагын соёл нь тухайн байгууллагын амжилттай байх бүтэлгүйтэх аль нь болохыг шийддэг. Өөрсдийн бизнесийн зорилготойгоо нийцсэн байгууллагын соёлтой компани өрсөлдөгч байгууллагаасаа 200% ялгарч чаддаг. Ийм үр дүнд хүрэхийн тулд та бүгдийн соёл юу байж болох, үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар сайн тунгаах хэрэгтэй.

Байгууллагын соёл шинэ хүн орох, гарах тохиолдолд байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Хэдийгээр тухайн байгууллага хатуу чанга соёлтой, байгуулагдаад удаагүй хөл дээрээ тогтсон аль ч байсан шинэ хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйл ажлын туршлагатай байдаг болохоор бага ч болов өөрчлөлт оруулах шаардлагатай болдог. Эдгээр өөрчлөлтүүд нь эерэг болон сөрөг, төлөвлөгдсөн төлөвлөгдөөгүй, жижиг том зэрэг байж болдог учраас энэ асуудалд няхуур хандах нь зүйтэй.


34 views0 comments